Friday, October 24, 2014

WWH 10

 “My English”  сэдвээр англи хэл дээр шилдэг илтгэгч
оюутан шалгаруулах WWH- poster conference”
10 дугаар  уралдааны удирдамж
                                                                                               

Тэмцээний зорилго:
1.      Оюутан залуусын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах, англи хэлээр ярьж сурах идэвх сонирхолыг дэмжих, баг хамт олноор ажиллах дадал суулгах, англи хэл сайтай оюутныг шалгаруулан тодруулж нийтэд  таниулах замаар  сургуулиудыг  сурталчлан нэр хүндийг өсгөх, тэднээс үлгэр дуурайл авах боломжийг бусад оюутнуудад олгох зорилготой.   
2.      Сургууль, оюутны байгууллага, төгсөгчдийн төлөөлөгчид, байгууллага, төв, хүрээлэн, нийгэмлэгүүдийг улс орны ирээдүй болсон залуу үеийг хүмүүжүүлэх, өндөр ёс суртахуун, соёлтой болгон төлөвшүүлэх, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, оюутнуудыг  идэвхжүүлэх ажилд татан оролцуулах зорилготой. 

Тэмцээний хугацаа:
Англиар илтгэгч  шилдэг оюутныг шалгаруулах  “WWH- poster conference” 10-р уралдааны  эхний I шатанд сургуулиуддаа шалгарч дараагийн шатанд оролцох оюутан болон багууд 2014.11.20-нд МХТС дээр бичлэгүүдээ авчирч хураалгана.


Тэмцээний журам:
1.Оролцогч оюутнууд илтгэлийнхээ гол утгыг харуулсан постерынхоо дэргэд нь зогсож, өөрийг нь сонсохоор ирсэн үзэгчдэд англиар илтгэснээ СD, DVD дээр видео бичлэг хийж шүүгчдэд ирүүлсэн байна. Илтгэл нь эхлэл, үндсэн хэсэг, төгсгөл дүгнэлттэй байх ба өөртөө итгэлтэйгээр, цөөн үгэнд их мэдээлэл өгөхөөр товч тодорхой, хурдан, зөв ярьж бусдын сонирхлыг татсан хувь оюутан болон 1-3 гишүүнтэй баг түрүүлэх боломжтой.  

2. Постерыг уламжлал ёсоор 1м х 1.5м босоо хэмжээтэй, хулдаасан хэвлэлээр болон зурах аргаар оюутан өөрөө бодитоор хийсэн байх ба энэ жилийн  “My English” ерөнхий сэдвийн  1)What does English Language mean for Mongolia? 2)Why do Mongolians need English? 3)HOW should Mongolians communicate in English? гэсэн агуулганд тохируулан илтгэлийнхээ утгыг зохицсон фонт, өнгө бүхий зураг, товч үгсээр бүтээлчээр илэрхийлсэн байна.  (Илтгэх үед аудио, видео, прожектор ашиглаж болохгүй. График, фото, карт, мап, судалгаа, тарааж өгөх зүйл байж болно.)

3.Шүүгчид онлайн бичлэгүүдийг үзэж, илтгэлүүдийг санал өгч шалгаруулах ба  шүүгчдийн бүрэлдхүүнд шударгаар шүүх эрмэлзэлтэй багш, оюутан, өмнөх тэмцээний оролцогч төгсөгчдийн төлөөлөгчид, бусад байгууллагаас уригдсан хүмүүс, багтдаг. 

4. Нийслэлийн их дээд сургуулиудаас I шатнаас шалгарсан 3-аас илүүгүй тооны (1-3 г.м) оюутан, багийг II шатанд оролцуулах ба оюутнаа оролцуулж буй тухайн сургууль, тэнхим, баг, байгууллага, багш нар 10000₮–ийн хэмжээнд (оюутны / багийн тоогоор) уг тэмцээнд хувь нэмэр оруулж дэмжлэг үзүүлж болох бөгөөд аль нэг номинацийн шагнал болгон, тэмцээний ерөнхий зохион байгуулагч дээр төвлөрүүлэн хүлээж авч болно.




No comments:

Post a Comment

Ford

Ford